Та манай сайтанд анх удаа зочлож байна уу?

Бүртгүүлэх болон Seed дансны тухай

Та бараа, үйлчилгээгээ сурталчилж зарах гэж байгаа бол?

Та бараа, үйлчилгээ авахыг сонирхож байгаа бол

Гишүүдэд зориулсан булан

Үйлчилгээний нөхцөл болон бусад дүрэм, журам

Түгээмэл асуулт хариулт

Нууцлалын журам

Сийд Лимитед ХХК нь хувь хүний нууцлалтай холбоотой асуудалд хэрхэн хариуцлагатай хандах тухайгаа энэхүү нууцлалын журмаар тодорхойлж байна.

Энэхүү журамд бид таны тухай бидэнд бүртгэгдсэн мэдээллийг хэрхэн хадгалах, ашиглах, хамгаалах талаар тайлбарласан болно. Хэрвээ Та Seed.mn сайттай холбоотой таны харилцааны тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл сайтын үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй дахин танилцана уу.

Энэ журамд заасан “Хувийн мэдээлэл” гэдгийг “Хувь хүний нууцын тухай” хуулийн 2-р зүйлд заасан утгаар ойлгогдоно.

Таны мэдээллийг ашиглах

  1. Seed.mn таны тухай мэдээллийг гуравдагч этгээдэд өгөх, зарах болон түрээслэхгүй.
  2. Seed.mn нь манай сайтанд бүртгүүлэхтэй холбоотой таны хувийн мэдээлэл, үйлчилгээ ашиглах үеийн мэдээлэл болон таны манай сайтанд үзсэн, хадгалсан зэрэг бүхий л мэдээллийг цуглуулна.
  3. Бид олж авсан мэдээллээ таны болон бусдын төлөө, дотоод судалгаа, аюулгүй ажиллагаанд ашиглахаас гадна таны манай үйлчилгээний ерөнхий нөхцөл болон сайтын бусад дүрэм, журмыг даган мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор ашиглах болно.
  4. Таны гишүүнчлэлийн мэдээлэлд бусад гишүүдийн өгсөн үнэлгээ болон тухайн үед зарахаар, худалдан авахаар байршуулсан бараа, үйлчилгээний түүх болон бусад ерөнхий мэдээлэл байршина.
  5. Бид хувь хуний нууцтай холбоотой мэдээллийг зөвхөн хууль хяналтын байгууллагад албан ёсны зөвшөөрлийн дагуу гаргаж өгнө.
  6. Та өөрийн тухай мэдээллийг бусдад өгсөн эсэх талаар биднээс хэзээ ч асууж болно. Бидэнд help@seed.mn и-мэйл хаягаар хандаарай.

Бараа байршуулах үеийн мэдээлэл

  1. Бараа байршуулах үед бид таниас тухайн бараа, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл оруулахыг шаардана. Тухайлбал, барааны дэлгэрэнгүй тайлбар, зураг, таны гишүүний нэр, үнэлгээ, зарим тохиолдолд холбоо барих хаяг оруулах шаардлагатай байдаг. /тухайн бараа, үйлчилгээний ангилалаас хамаардаг /
  2. Та зарах цэсийг ашиглан манай үйлчилгээний ерөнхий нөхцөлийн  дагуу мэдээлэлээ оруулж баталгаажуулсанаар таны бараа олон нийтэд харагдана.
  3. Манай сайтанд  таны байршуулсан барааны байрших хугацаа дууссан ч бид мэдээллийн бааздаа хадгалж үлддэг. Зарим тохиолдолд байрших хугацаа дуусч хаагдсан боловч Google-ийн хайлтын системд гарч ирэх тохиолдол бас байдаг.
  4. Байршуулсан барааг бусад сошиал сүлжээний сайтуудаар дамжуулан түгээх боломжтой тул манай сайтанд байршсан мэдээлэл бусад сайтанд давхар харагдах боломжтой юм.

И-мэйл (цахим шуудан), утасны дугаар

  1. Бидний гишүүдтэй холбогдох үндсэн хэрэгсэл бол “и-мэйл” юм.
  2. Тухайн худалдаатай холбоотой мэдээ, мэдээллийг таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар явуулна.
  3. Бид хэд хэдэн дотоод үйл ажиллагаандаа зориулсан и-мэйл хаягууд ашигладаг бөгөөд гишүүдээс ирэх санал сэтгэгдэл, шүүмжлэлийг тогтмол хүлээн авч байна.

Гишүүнчлэлийн бүртгэл

  1. Манай сайтын шинэ гишүүний бүртгэл нь танаас хувийн мэдээллүүдийг авахад оршино. Энэхүү бүртгэлийн систем нь бусад гишүүдийн тав тухтай үйлчлүүлэх, хэрэглэхэд зориулагдсан болно.
  2. Мөн таны бүртгүүлсэн мэдээллээр бид тантай холбогдоход ашиглана. 

Хувийн мэдээлэлээ удирдах

  1. Гишүүн та Миний Seed цэсэнд өөрийн хувийн мэдээллээ өөрчлөх, шинэчлэх боломжтой.
  2. Гишүүн та өөрийн хувийн мэдээллээ өөрчлөх бүрт бид Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн дагуу мэдээллийг хадгалж авч үлдэнэ.
  3. Хэрвээ гишүүн манай сайтнаас бүр мөсөн гарч, цаашид сайтыг ашиглахгүй гэж үзэж байгаа бол бидэнд хандаж бүх мэдээллээ устгуулж болно. Энэ тохиолдолд бидэнд тодорхой хугацаанд шаардлагатай байдаг.

Хүргэлтийн хаяг

  1. Seed.mn сайтанд та нэг болон түүнээс дээш хүргэлтийн хаяг оруулах боломжтой ба . худалдан авалт хийхэд тань бараа хүлээн авахаа хаягаа сонгох боломж бүхий цонх гарч ирнэ. Бид таны зөвшөөрөлгүйгээр бусдад таны хаягийг өгөхгүй болно.

Төлбөр төлөх мэдэгдэл

  1. Seed.mn сайтанд өөрийн төлбөр хүлээн авах дансны тухай мэдээллийг хадгалах боломжийг олгодог. Энэ нь худалдаа дууссаны дараа худадан авагчруу таны өмнөөс явуулах цахим шууданд  ашиглагдах юм. Энэ мэдээллээ та бараа байршуулахдаа үед "Төлбөрийн зааварчилгаа"-г и-мэйлээр автоматаар явуулах сонголтоор оруулах боломжтой.

Гишүүнчлэлээ  цуцлах

  1. Хэрвээ та гишүүнчлэлийн бүртгэлээ цуцлахыг хүсвэл бидэнд и-мэйлээр мэдэгдээрэй  .

Интернэт статистик болон судалгаа

  1. Seed.mn сайт нь өөрийн үйл ажиллагааны статистик тоо баримтын судалгааг өөрсдийн удирдах самбараас  харахаас гадна Google Analytics-ийг ашиглан нэгтэн мэдээллээ боловсруулдаг.

Ухаалаг утасны аппликэйшн

  1. Хэрвээ манай ухаалаг утасны аппуудын аль нэгийг ашиглаж байгаа бол, seed.mn-ээс ирэх авто-мэдэгдэл (push notification) хүлээн авахыг зөвшөөрсөн гэсэн үг. Та өөрийн апп дээрээ мөн тохиргоо хийх боломжтой.

Сайжруулалт

  1. Манай цахим хуудас өдрөөс өдөрт шинэчлэгдэж байх бөгөөд өөрчлөлт бүрийг сайтын мэдээллийн булангаар дамжуулан гишүүддээ мэдэгдэж байх болно.
  2. Хэрвээ танд манай Нууцлалын журамтай холбоотой асуулт байвал contact@seed.mn хаягруу и-мэйл илгээгээрэй.

Сийд Лимитед ХХК

 

Түгээмэл асуултууд