Та манай сайтанд анх удаа зочлож байна уу?

Бүртгүүлэх болон Seed дансны тухай

Та бараа, үйлчилгээгээ сурталчилж зарах гэж байгаа бол?

Та бараа, үйлчилгээ авахыг сонирхож байгаа бол

Гишүүдэд зориулсан булан

Үйлчилгээний нөхцөл болон бусад дүрэм, журам

Түгээмэл асуулт хариулт

Үнэлгээний журам

Seed.mn сайтан байгаагишүүд хоорондын итгэлцэл, харилцааг бий болгох үүднээс үнэлгээ өгөх цоо шинэ функцийг нэвтрүүлж байна.Энэ нь дараах 2 үндсэн зорилготой:

  1. Манай сайтын гишүүн тухайн бараа, үйлчилгээтэй холбоотой аливаа худалдан авах, худалдах шийдвэр гаргахдаа нөгөө талын гишүүнээ таньж мэдэхэд туслана.
  2. Seed.mn сайтын зүгээс гишүүдийн хоорондоо үнэн зөв, шударга, аюулгүй орчинд харилцаж байгаа эсэхийг баталгаажуулахад ашиглагдах юм.

Үнэлгээ нь зөвхөн тухайн арилжаа, худалдаатай холбоотой байх бөгөөд үнэн зөв, шударга байх ёстой.

Seed.mn-д байгаа гишүүдийн үнэлгээг зөвхөн үнэлгээтэй холбоотой үйлчилгээнийерөнхий нөхцөлүүдийг зөрчсөн тохиолдолд устгах болно. 30-аас дээш хоногийн өмнө үлдээсэн үнэлгээнд Seed.mn хяналт тавьж, өөрчлөлт хийх боломжгүй.

Хэрвээ тантай холбоотой өгөгдсөн үнэлгээ нь санааг тань зовоож байвал, нэн түрүүнд та тухайн  гишүүнтэй холбогдож асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хүлээж авсан үнэлгээнд хөндөгдсөн асуудлын дагуу хариу өгөхийн тулд та доор нь байрлах "энэ үнэлгээнд хариу өгөх" гэсэн холбоосыг дарснаар таны үнэлгээний хуудсан дээр тухайн гишүүний үлдээсэн сэтгэгдлийн доор нь таны хариу үнэлгээ гарч ирэх болно.

Үнэлгээ нь таны Seed.mn дээрх бүртгэлийн салшгүй нэг хэсэг болж үлдэх ч зарим онцгой нөхцөл байдалд (тохиолдолд) үнэлгээг засварлах эсвэл устгах болно. Seed.mn сөрөг үнэлгээг хөндлөнгөөс  засварлах эсвэл өөрчлөхгүй.

Seed.mn-д байгаа үнэлгээг доорх нөхцөлд засварлах эсвэл устгах болно. Үүнд:

  • Хараалын, доромжлолын эсвэл бүдүүлэг үг хэллэг агуулсан бол
  • Гүтгэсэн мэдэгдэл агуулсан бол
  • Гишүүний хувийн мэдээлэл, холбоо барих мэдээлэл болон худалдагчийг онцгойлон тодорхойлсон,   мэдээллийг агуулсан бол
  • Үнэлгээ үлдээсэнгишүүнийг Seed.mn-ээс бүр мөсөн хассан бол
  • Seed.mn болон Хууль,хяналтын байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагаас явуулж байгаа мөрдлөгтэй холбоотой гэж үзвэл.
  • Seed.mn тухайн үнэлгээг устгах шүүхийн шийдвэр хүлээж авсан, эсвэл Seed.mn тухайн үнэлгээг устгах нь зохистой гэж үзсэн тохиолдолд.

Бусдын нэр төрд халдсан хэргээр хуулийн дагуу хариуцлага хүлээдэг  тул хэн  нэгний талаар гүтгэсэн мэдэгдэл тавихаас болгоомжлохыг анхааруулж байна.  Эрүүгийн хуулийн 110, 111 дугаар зүйлийн зарим хэсгээс:

...110.1. Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

...111.1. Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Манай ёс зүйн дүрэмд тусгаснаар гишүүд хариу доромжилсон үнэлгээ болон сэтгэгдэл үлдээхгүй байх ёстой. Хэрвээ та өөрийгөө хэрүүл доромжлолын бай болсон гэж үзвэл бидэнд мэдэгдэнэ үү.

 

Түгээмэл асуултууд